Говийн их дархан цаазат газрын А хэсгийн хамгаалалтын захиргаанаас ГОВИЙН ГАЙХАМШИГТ -6 амьтныг хүүхэд багачуудад таниулах зорилгоор 2015 оноос эхлэн "Алтайн өвөр говийн гайхамшиг" цувралыг гаргаж хүүхэд багачуудад хүргэж ирсэн. 1-р цувралыг мазаалай баавгайн тухай, 2-р цувралыг хавтгай тэмээний тухай гаргасан бол 3-р цувралыг хулангийн бяцхан унаганы хүүрнэл хэлбэрээр бичигдсэн "Элсэн говийн эрмэг хулан" нэртэйгээр гарган орчны бүсийн 5 сумын 1-5-р ангийн сурагчдад хүргээд байна.