2018 оны 03 сарын 22
Говийн их дархан цаазат газрын А хэсгийн хамгаалалтын захиргаанаас жил бүрийн 1-р улиралд багтаан байгаль хамгаалагчдынхаа мэдлэг мэдээллийг нэмэгдүүлэх, яам, удирдах дээд байгууллагаас барьж буй бодлого чиглэлийг танилцуулах, өнгөрсөн оны ажлын алдаа оноог дүгнэн цэгнэж, шинэ онд хийх ажлаа танилцуулах зорилгоор байгаль хамгаалагчдын семинарыг зохион байгуулж ирсэн. 2018 оны семинарыг 2018 оны 02 сарын 23,24-нд амжилттай зохион байгуулсан бөгөөд энэхүү сургалтын үеэр Говь-Алтай аймгийн Прокурорын газар, Мэргэжлийн хяналтын газраас сургагч багш нар ирж сургалтыг хамтран зохион байгуулж хамгаалалтын захиргааны үйл ажиллагаанд дэмжлэг үзүүллээ.
Семинарт хамгаалалтын захиргааны байгаль хамгаалагчид бүрэн хамрагдаж Зөрчлийн тухай хууль болон бусад холбогдох хууль эрхзүйн мэдлэгээ дээшлүүлсэн үр дүнтэй сургалт боллоо.
© 2017 Тусгай хамгаалалттай газар нутгийн сүлжээ