Говийн их дархан цаазат газрын "А" хэсгийн хамгаалалтын захиргаанаас орчны бүсийн хүүхэд багачуудын экологийн боловсролыг дээшлүүлэх, говийн гайхамшиг болсон ховор амьтан, ургамлыг сурталчилан таниулах зорилгоор 2015 оноос эхлэн "АЛТАЙН ӨВӨР ГОВИЙН ГАЙХАМШИГ " цувралыг хэвлүүлэн хүүхэд багачуудад хүргэж эхлээд байгаа. 2015 онд мазаалай баавгай, 2016 онд хавтгай тэмээний тухай хэвлүүлсэн бол 2017 онд хулангийн тухай өгүүлэх танин мэдэхүйн гарын авлагыг "Элсэн говийн эрмэг хулан" нэртэйгээр бэлтгэн, 2018 оны 01 сард хэвлүүлэн бяцхан уншигчдын гар дээр хүргэхэд бэлэн болоод байна.

       

Ихэнх гарын авлагууд нь шинжлэх ухааны хэллэгээр бичигдсэн, хүүхэд ушиж ойлгоход хүндрэлтэй байдаг бөгөөд энэхүү хялбаршуулсан гарын авлага бага насны хүүхдүүдэд ойлгомжтой энгийн үг хэллэгээр бичигдсэн, сонирхолтой дасгал, зургууд